Сонгууль хойшлох уу?

106

"COVID-19" өвчний тархалттай холбоотой  олон нийтийн үйл ажиллагаа явуулахыг зогсоосноос шалтгаалан 6-р сард болох сонгуулийн зарим бэлтгэл хойшилж, цаг хугацааны хувьд тулгуу болж байна. Тодруулбал, байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллага буюу аймаг нийслэлийн сонгуулийн хороо болон хэсгийн хороодыг байгуулах ажил хараахан хийгдээгүй  байна. Учир нь  сонгуулийн хороодод ажиллах төрийн албан хаагчдын сургалт хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор цаг хугацаа тулгахаар байгаа аж. Тиймээс Сонгуулийн Ерөнхий хорооноос  сургалтын бүртгэлээ онлайнаар хийх, сургалтаа онлайн хэлбэрт шилжүүлэхээр судалж байна. 
Мөн хорио цээрийн дэглэм цааш удаан үргэлжилбал 2020 оны УИХ-ын сонгуулийг хуулийн хугацаанд хийж чадах уу гэсэн асуулт гарч ирнэ.   УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.4-т  "Хэрэв онцгой нөхцөл байдал үүссэний улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол УИХ ээлжит сонгуулийг хойшлуулж болно" гэж заажээ.  Түүнчлэн онцгой нөхцөл байдал арилсны дараа санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө  УИХ сонгуулийг дахин товлон зарлахаар зохицуулсан байна.  
Т.Хэрлэн
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл үлдээх
reload, if the code cannot be seen
Uvsnutag.mn