Цагааннуур-Бураатын даваа чиглэлд хяналтын зургаан пост ажиллаж байна

229

Улсын Онцгой комиссын шийдвэрээр Хот хоорондын болон орон нутгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр өглөөний 06:00 цагаас нээсэн. Тээврийн олон хэрэгсэл нэгэн зэрэг орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож эхэлсэнтэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байнгын хоёр /Цагаан нуур, Шар нуур/, явуулын дөрвөн /30 км дэх хяналтын цэг, Хар сай, Толбо, Бураатын даваа/ пост ажиллаж байна.

Хяналтын постууд замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрмийн хэрэгжилтийг хангуулах, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл өгөх, эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох "Асуумжийн хуудас” бөглүүлэх бөгөөд цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, авто тээвэр, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.

Аймгийн Цагдаагийн газраас өгсөн мэдээллээр хяналтын постууд энэ сарын 5-ны өдрийг хүртэл ажиллана. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvsnutag.mn