Эмэгтэйчүүдийн зөвлөл хилчдийг амны хаалтаар хангажээ

177

Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, төрийн байгууллага, айл өрх, аж ахуйн нэгж гээд бүх түвшинд "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна.

Тухайлбал, Баян-Өлгий аймаг дахь хилийн 0165 дугаар ангийн Эмэгтэйчүүдийн зөвлөл хилчдийн бие бүрэлдэхүүнд дэмжлэг үзүүлэх, дархлааг нь дэмжих, эрүүл мэндийг хамгаалах ажлуудыг зохион байгуулж байгаа аж.

Энэ хүрээнд офицер, хугацаат цэргийн албан хаагчдад дархлаа дэмжих аарц, чацаргана өгөх, ажилд ирэх болон хоолонд орох үед гарыг нь ариутгах, орон байрыг халдваргүйжүүлэх ажлуудыг тогтмол хийж байна.

Түүнчлэн ангийн удирдлагын дэмжлэгээр Эрүүл мэндийн төв, Эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран 500 ширхэг амны хаалт оёж, хилийн салбаруудын бие бүрэлдэхүүн, хугацаат цэргийн алба хаагчдад хүлээлгэн өгсөн ажээ.  

МОНЦАМЭ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvsnutag.mn