Газар усанд казах нэр оноосон Баян-Өлгий аймгийн удирдлагуудад эрүүгийн хэрэг нээжээ

94
/Баян-өлгий аймгийн засаг дарга асан А.Гылымхан, аймгийн одоогийн засаг дарга Д.Баурыжан/
Харин Казах хэлээр оноосон нэр өгсөн гэх хэргийг цагдаагийн байгууллагаас жилийн өмнөөс мөрдөн шалгаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа юм байна. Энэ хэрэгт Баян-өлгий аймгийн засаг дарга асан А.Гылымхан, аймгийн одоогийн засаг дарга Д.Баурыжан, засаг даргын орлогч асан А.Камелият, одоогийн засаг даргын орлогч хийж байгаа С.Хонаев, аймгийн Улсын бүртгэлийн дарга асан С.Арман нарын аймгийн удирдлагуудыг эрүүгийн хариуцлагад татан шалгаж байна.
Дээрх албан тушаалтнууд суманд баг байгуулах тухай аймгийн иргэдийн хурлын тогтоолыг батлуулан Улаанхус, Дэлүүн, Сагсай сумуудад шинээр баг байгуулахдаа Монгол Улсын Геодези зураг зүйн тухай хуулийн 11-р зүйлд заасан газар зүйн нэрийг нэрлэх, өөрчлөх, зөв бичих, хэрэглэх, түүнд тавигдах шаардлагыг хангах талаарх заалтыг зөрчиж, шинээр байгуулсан багаа улсын бүртгэлд Казах нэрээр оруулсан байна.Энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 19 дүгээр зүйлд заасан “Хууль бусаар газар орны нэр өөрчлөх” гэмт хэрэг юм.
Баян-өлгий аймагт гудамж, талбай, уул, толгодыг Монгол хэлээр биш Казах хэлээр нэрлэж байгаа асуудал удаа дараа яригдаж байгаа бөгөөд тухайлбал МҮОНТ-ийн “Эрэн сурвалж­лах нэвтрүүлгийн баг” 2019 онд Баян-Өлгий аймгаас “Нэг улс хоёр хэлний бодлого”, “Хязгааргүйн хязгаарт” гэх хоёр нэвтрүүлгийг бэлтгэн нийтэд хүргэсэн байдаг юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvsnutag.mn