Баян-Өлгий аймгийн "Оны шилдэг"-үүд тодорлоо

77



Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид болон аймгийн Засаг даргын зөвлөл хамтран хуралдаж аймгийн 2020 оны шилдгүүдийг тодрууллаа.

Үүнд:

1.Оны шилдэг бага ангийн багшаар:Өлгий сумын 5 дугаар сургуулийн бага ангийн багш  З.Жанаргүл;

2.Оны шилдэг багшаар:Заид сургуулийн сургалтын менежер Т.Нурамгүл, Сагсай сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн багш Б.Раушан;

3.Оны шилдэг оюутнаар:Их Засаг Олон улсын их сургуулийн оюутан Х.Гүлнур;

4.Оны шилдэг соёл, урлагийн салбарын ажилтнаар:Аймгийн Төв номын сангийн номын санч Х.Жанна;

5.Оны шилдэг тамирчин, дасгалжуулагчаар:Аймгийн МСҮТ-ийн тамирчин Е.Тилек;

6.Оны шилдэг хэвлэл мэдээллийн ажилтнаар:Орон нутгийн Олон нийтийн радиогийн сэтгүүлч Н.Совет;

7.Оны шилдэг инженерээр:Барилга захиалагчийн албаны дарга М.Сайранбек

8. Оны шилдэг ажил олгогч, бизнесмен, хөрөнгө оруулагчаар:"Понпа" ХХК-ийн захирал М.Баглан;

9.Оны шилдэг ажилтнаар:"Суат" ХХК-ийн машинист Ш.Жанарбек, Тээврийн жолооч Х.Хуанбай;

10.Оны шилдэг банк, санхүү, эдийн засаг, бүртгэлийн ажилтнаар:Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын нягтлан бодогч А.Меруерт, Алтай сумын ЗДТГ-ын Санхүүгийн албаны дарга М.Адебиет;

11.Оны шилдэг төр захиргааны ажилтнаар:Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын  хэлтсийн дарга Х.Бауыржан, Толбо сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Хамкеш;

12.Оны шилдэг хууль хяналтын ажилтан:Хилийн 0285 дугаар ангийн захирагч В.Батжаргал;

13.Оны шилдэг их эмчээр: Ногооннуур сумын Сум дундын эмнэлгийн их эмч Д.Гүлжан;

14. Оны шилдэг бага эмчээр:Аймгийн Нэгдсэн эмнэлгийн  сувилагч  М.Үмиткер;

15. Оны шилдэг аялал жуулчлалын салбарын ажилтнаар: "Баавгайн хөндий" ХХК-ийн захирал  С.Ахмарал;

16.Оны шилдэг  төсвийн байгууллагаар:Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон аймгийн Цагдаагийн газар;

17.Оны шилдэг хувийн хэвшлийн  байгууллагаар:Х.Жангавыл захиралтай "Бериктөрт" ХХК болон  Е.Ёлка захиралтай "Ахмад энх" эмийн сан;

18.Оны шилдэг төрийн бус байгууллагаар:  "Жаннур" энэрлийн төв;

19.Тухайн жилд Онцгой амжилт гаргасан хүн:ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор Х.Мырзабек нар тус тус тодорлоо.

Шилдгүүдийн шагналыг энэ сарын 31-ний өдрийн 14:00 цагт гардуулна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvsnutag.mn