Хийн дасгалын аймгийн аваргыг шалгаруулав

71

Хийн дасгалын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Эрүүл мэндийн газар, Биеийн тамир спортын газартай хамтранэнэ сарын 29-ний өдөр ахмадуудын дунд зохион байгууллаа.

Ахмад настны эрүүл мэндийг дэмжих, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хийн дасгал болон алхалтын ач холбогдлыг сурталчлах зорилгоор гурав дахь жилдээ болж буй тус тэмцээндтавансумын 8 багийн 130 тамирчин оролцсон юм.

Тэмцээний дүнгээр Арвайхээр сумын Ц.Цэцэгмаа ахлагчтай “Согоот” баг 1 дүгээр байрт, Баянгол сумын Б.Энхтуяа ахлагчтай “Онгийн давалгаа” баг 2 дугаар байрт, Түшиг дөлгөөн Өрхийн эрүүл мэндийн төвийн “Цоглог” баг 3 дугаар байрт тус тус шалгарлаа.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvsnutag.mn