Шинэлэг сонгуулийн сурталчилгаа

58

Увс аймагт АН-аас нэр дэвшигч, ТЭСО корпорацийн ерөнхийлөгч О.Цогтгэрэлийг дэвшиж эхлэнгүүтээ амлалтаа биелүүлээд эхэлчихлээ гэж нутгийн иргэд, сонгогчид нь ихэд үнэлж, ам сайтай байгаа гэнэ шүү. Тэгвэл түүний ямар ажлууд нь ингэж олны анхаарлыг татаад байгааг нь бид сурвалжиллаа.

Ухуулагчдаа үндэсний хувцсаар ижилсүүлэв.

О.Цогтгэрэлийн санаачлагаар Увс аймгийн АН-ынхан өөрсдийн ухуулагч нартаа тусгайлан бэлдсэн загвар, ижил өнгийн даавуугаар 1000 дээл оюутан өмсгөжээ. Энэхүү 1000 дээлээ аймгийнхаа 100 гаруй үйлчнээр урлуулсан аж. Корона, хөл хоригоос шалтгаалан ажил, захиалга бага байсан оёдолчдыг энэ 1000 дээлний захиалга сандраасан төдийгүй зарим нэгэн нь оноос хойш олсон орлогоосоо ч өндөр орлогыг 3 хоногт олчихлоо хэмээн их л додигор байна гэнэ. ӨСӨЛТИЙГ ӨРХ БҮРД хүргэж, иргэд, сонгогчдынхоо орлогыг огцом нэмэгдүүлэхээ амлаад буй О.Цогтгэрэлийн энэ шийдлийг нутгийн иргэд дэвшингүүтээ оёдолчдын орлогыг нэмэгдүүлчихлээ хэмээн өвөр зуураа ярилцан, дэмжлэгээ улам нэмэгдүүлсээр байна.


Ухуулгын ухаалаг ТҮЦ машин

Увс аймгийн төв болон сумын төвүүдээр МАН-ы нэр дэвшигчдийн самбар хөл гишгэхгүй зайгүй тавигджээ. Харин АН-ын нэр дэвшигчдийн сурталчилгааны самбар өдрийн од шиг ховор байх аж. Учир нь юундаа байгааг гайхан хайтал хэргийн учиг нь өнөөх О.Цогтгэрэлийн санаачлагчтай холбоотой болох нь мэдэгдэв. Тэр мод төмрөөр самбар хийлгэж, хулдаасан дээр хэвлүүлэхийн оронд ухуулах байрандаа УХААЛАГ ТҮЦ МАШИН тавьчихжээ. Тэрхүү ТҮЦ машинд сонгогчид очиж нэр дэвшигчийн талаарх хүссэн асуултандаа хариулт авч, мөрийн хөтөлбөртэй нь танилцах боломжтой ажээ. Яг л өөртэй нь ярилцаж буй мэт бодит мэдрэмж төрүүлэх уг ухаалаг самбарыг сонирхох сонгогчид тасрахгүй байгаагийн зэрэгцээ зарим нэг нь манай аймагт ийм ТҮЦ машин байна, танай хотод чинь харин байгаа юм уу? гэж ах дүү, найз нөхөд рүүгээ хүртэл онгирч яриад амжсан гэнэ шүү. О.Цогтгэрэлийг ЕС-ын зөвлөх байхад улс даяар ТҮЦ машин тавигдсан, өмнө нь өөрийн ТЭСО компанидаа анх удаа ажилчдын ТҮЦ машин машиныг нэвтрүүлсэн гээд түүний хувьд иймэрхүү ухуулаг шийдлүүдийг ямагт нэвтрүүлдэг нэгэн шүү гэх магтаалын үгсийг ухуулах байрны ажилтнууд нь бидэнд өгч байв. Мартсанаас хэвлүүлсэн цөөхөн самбарынхаа хулдаасан хэвлэл, сурталчилгааны материалаа тэр бас Увсдаа хэвлүүлсэн гэнэ. Энэ нь бас л мөнгөө хотод биш нутагтаа зарцуулан, үлдээж буй сайн санаачлалынх нэг нь бололтой.

ЯВУУЛЫН УХУУЛГА БАЙР

Түүний сонгогчдодоо барих сюрприз зөвхөн үүгээр зогсохгүй. Тусгайлан бэлдсэн автобусыг явуулын ухуулга байр болгон мөн тохижуулжээ. Суудлыг нь авсан автобусыг ухуулга байр шиг тохижуулан нөгөө ухаалаг түц машинаа байрлуулсан төдийгүй, мэдээлэл сурталчилгааг нь нөгөө цэнхэр дээлийг нь өмссөн оюутан өгөх аж. Хөдөөний алслагдсан айл, хүн ихтэй зах худалдааны төвүүдэд уг автобус нь хүрч үйлчилж байгаа аж. Ийм нэгэн шинэ технологийг нэвтрүүлэгч содон нэр дэвшигч Увсад өрсөлдөж байна. Сонин нь түүний аав С.Одон гэж нутагтаа шинийг санаачилж, хэрэгжүүлдэг, техник технологийн ололтоос хоцордоггүйгээрээ алдартай нэгэн байжээ. Иймдээ ч аавынхаа генийг өвлөж төрсөн С.Одонгийн хүү С.Одон буюу Содон байгаа гэх нэг нь ч таарч байлаа.

Хотод ч байхгүй шинэлэг шийдэл, хэн ч хэрэгжүүлээгүй эх оронч санаачлагаар дүүрэн түүний сурталчилгааны арга хэрэгсэл рүү өнгийхөд ийм байна. Сумын төвөөс эхлүүлсэн бизнесээ дэлхийд гаргасан түүний энэ сонгуулийн уриа, хөтөлбөр нь ӨРХ БҮРИЙН ОРЛОГЫГ нэмэгдүүлж, Увсчуудтайгаа цуг урагшилна ажээ. Дэвшингүүтээ амлалтаа хэрэгжүүлээд эхэлсэн түүнийг хэлсэндээ хүрэх нь баараггүй гэх яриа нэгэнт маш хүчтэй гараад эхэлчихжээ.








скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvsnutag.mn