Хонины бэлчээрт 20 жил номтой нөхөрлөжээ

19

Улаангом сумын 8-р багийн малчин Даваагийн Баттулга буюу Бужиндай 20 жил хонины бэлчээрт номтой нөхөрлөж байна. Тэрбээр 2001 онд таван бодын үнэтэй чүнчигноров хөөргөө барьцаалан аймгийн Төвномын сангаас шуудай ном авч уншиж байжээ.

“Би голчлон дэлхийн болоод Монгол Улсын түүх, ойрад монголчуудтай холбоотой ном зохиолуудыг уншиж арвин мэдлэг хуримтлуулсан. Ном унших хамгийн тохиромтой газар бол хонины бэлчээр байдаг. Тэртээ 2000оны эхээр малчин өрхүүдэд одоогийнх шиг нарны антен байсангүй. Харин тосон дэн л барьдаг байв. Тэр үед малын захад ном уншиж л өөрийгөө цэнэглэдэг байлаа. Би нимгэвтэр номыг нэг хоногт,  300-гаас дээш хуудастай номыг хоёр хоногт багтаан уншчихдаг. Малчин хүн гэхээр л харанхуй бүдүүлэг байж болохгүй. Монгол хүн бүр түүхээ мэддэг байх ёстой. Орчин үеийн залуус ном уншихгүй мөртлөө гар утас, онлайн хэрэглээнд түлхүү анхаарал хандуулан цаг заваа барж байна. Яахав онлайн хэлбэрээр мэдээлэл авч болох ч нүдэнд халтай. Харин цаасан хэлбэрийн ном зохиол нь хөдөө хээр ямар ч нөхцөлд биедээ авч яваад унших боломжтой, үнэ цэнтэй мэдлэг болдог юм” хэмээн тэрбээр хэллээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvsnutag.mn