Х.Мырзабек хөдөө аж ахуйн ухааны докторын зэрэг хамгааллаа

44



Баян-Өлгий /МОНЦАМЭ/.ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь салбарын Эрдэм шинжилгээний дэд ажилтан Х.Мырзабек “Баян-Өлгий аймгийн байгалийн чацарганын тархалт, нөөц, хэлбэрүүдийг судалсан дүн” сэдвээр хөдөө аж ахуйн ухааны доктор (Ph.D)-ын зэргийг энэ сарын 7-ны өдөр ХААИС-д амжилттай хамгааллаа.

Тэрээр, ХААИС-ийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Ж.Бат-Эрдэнэ, зөвлөх багш, шинжлэх ухааны доктор Б.Нинж нарын удирдлага дор 2014 оноос судалгааны ажил хийжээ.  

Түүний эрдмийн ажил нь орон нутгийн байгалийн чацарганын тархалт, биологи, морфологи зэрэг олон талт асуудлуудыг судалсан бүтээл болсныг эрдэмтэд хэлж байна.

«Миний бие судалгааны явцад чацарганын 18 төрлийг илрүүлсэн. Үүнээс докторын ажилдаа 6 төрлийг нь шинжлэх ухааны үндсэнд тайлбарласан» гэдгийг Х.Мырзабек онцоллоо.  

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvsnutag.mn