Тояа: Хэрэв хэн нэгэн “Наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд нүцгэн гүй” гэвэл би чадна

167
Та дэр, хөнжлөөр хувцсаа орлуулж, өмсөөд өөртөө итгэлтэйгээр гадуур явж чадах уу. Чадах хүн тун ховор биз ээ. Тэгвэл дэр, хөнжлөөр өөрөө хувцас хийн, өөртөө итгэлтэй гэгч нь алхаж яваа бүсгүйн бичлэг цахим орчинд “Карентины мода” хэмээн нэрлэгдэж, олны сонирхлыг татаад буй. Түүнийг Тояа гэдэг. Хувцас загвар сонирхогч тэрбээр этгээд, өвөрмөц зүйлд дуртай нэгэн. Түүнтэй ийн ярилцлаа.

ХҮМҮҮСИЙН СӨРӨГ ХАНДЛАГА ИХ БАЙДАГ
-Юун түрүүнд уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Тояа гэдэг. 24 настай.

-Таны энэ хувцастайгаа гадуур яваа бичлэг цахим орчинд тарж, олон хүнийг гайхшруулж байгаа нь анзаарагдлаа. Чухам яагаад ингэж хувцаслах болов?
-Би ер нь экстрем зүйлд дуртай хүн л дээ. Миний өмссөн хувцас бол “Viktor&Rolf” брэндийн 2005 оны хавар, намрын загвар. Би тус загварыг дуурайн, өөрийнхөөрөө хийж өмссөн юм. Зүгээр л яагаад ингэж хувцаслаж болохгүй гэж хэмээн бодсон.-Энэ савтай зүйл юу вэ?
-Энэ миний түрийвч. Дотор нь зөвхөн арван төгрөгийн дэвсгэртүүд байгаа. Би энэ мөнгөөр дэлгүүрт худалдан авалт хийдэг. Энгийн үед зөвхөн арван төгрөгийн дэвсгэртээр худалдан авалт хийвэл зарим худалдагч дургүйцэх биз. Харин энэ хувцастайгаа энэ мөнгөөр худалдан авалт хийхэд хүмүүс нэг их дургүйцдэггүй. Үүгээрээ би Монгол Улсын мөнгөн дэсгэрт үнэгүйдэж байна гэдгийг сануулах гэсэн юм. Арван төгрөг ч гэсэн адилхан мөнгө шүү дээ.-Энэ хувцастайгаа гадуур хэр олон удаа явав?
-Хэд хэдэн удаа энэ хувцастайгаа гадуур гарсан.  Мэдээж ажилдаа ингэж явдаггүй. Дэлгүүр орох, ойр зуур гарахдаа л ингэж хувцасладаг.

-Хүмүүсийн хандлага ямархуу байна вэ. Хэрхэн хүлээн авч байна вэ?
– Ер нь сөрөг хандлага их байдаг. Хүмүүс гайхаж, сонжсон харцаар хардаг. Гэхдээ орчин үеийн залуусийн хандлага их гоё болсон байна. Гадуур явж байхад Яасан сонирхолтой, этгээд юм бэ” гэх нь олон.


БАРИГДМАЛ СЭТГЭЛГЭЭНЭЭСЭЭ САЛЖ, ХҮССЭН БҮХНЭЭ ХИЙЕ
-Хүн аливаа зүйлийг ямар нэгэн зорилготой хийдэг. Таны ингэж буй гол зорилго юу вэ?
-Мэдээж би зорилготойгоор энэ үйлдийг хийж байгаа. Хүний анхаарал татаж од болох сонирхол надад байхгүй. Хүн ер нь яагаад заавал стандартад баригдаж, энгийн хувцас өмсөх ёстой юм бэ. Бусдаас яагаад өөр байж болохгүй гэж. Баригдмал сэтгэлгээнээсээ салж, хүссэн бүхнээ хийе гэсэн санааг залуустаа хүргэх зорилгоор үүнийг хийсэн.-Та хувцас загвар хэр сонирхдог вэ?
-Хувцас загварт маш их дуртай. Бага байхаасаа л загвар зохион бүтээгч болно гэж боддог байсан  ч түүндээ хүрч чадаагүй. “GOYO”-гийн загварын шоуг үзээд уйлдаг, тийм л хүн дээ.
-Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө бодит алхам хийж, тууштай зүтгэсэн үү?
Мөрөөдөлдөө хүрч чадаагүйд минь хэд хэдэн шалтгаан бий. Монголд энэ салбарын зах зээл жижиг, хөрвөх чадвар багатай. Би түгээмэл, өдөр тутмын загвараас илүү өвөрмөц, этгээд загвар сонирхдог. Гэвч энэ чиглэл манайд төдийлөн хөгжөөгүй. Тэгээд л өөр мэргэжил сонгосон. Гэхдээ энэ мэргэжилтэй дүйцэхүйц мэргэжлээр сурч төгссөн.

-Дүйцэхүйц гэхээр ямар мэргэжил гэсэн үг вэ?
-Би маркетингийн менежер мэргэжилтэй. Энэ нь шинэ, содон зүйлийг эрэлхийлж, сэтгэлгээний цар хүрээгээ чөлөөтэй байхыг шаарддагаараа загвар зохион бүтээгчтэй төстэй.

-Таны дуртай, үлгэр дуурайлал авдаг загвар зохион бүтээгч хэн бэ?
-Гадны олон мундаг уран бүтээлчид байгаа. Тоочвол маш олон. Тэднээс илүү би Монголын уран бүтээлчдээ их дэмждэг. Тухайлбал, “Катя Зол”-ын загварууд маш өвөрмөц. Тус брэндийн “Дээл” хэмээх загвар үнэхээр гайхалтай.

-Энэ хувцаснаас өөр этгээд хувцасны санаа танд бий юу?
-Хэд хэдэн санаа бий. Цаашид нэг нэгээр нь цахим орчинд гаргах бодолтой байгаа.-Та өдөр тутамдаа хэр загварлаг хувцасладаг вэ?
-Ажилдаа явах зэрэг өдөр тутамдаа би энгийн, цэвэрхэн хувцаслахыг чухалчилдаг. Би гаднаа саарал мэт харагддаг боловч дотроо шар, ногоон байхыг хүсдэг. Хааяа дотор байгаа зүйлээ гаргахыг хүсдэг.


НААДМААР ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД НҮЦГЭН ГҮЙ ГЭВЭЛ БИ ЧАДНА
-Гадуур ингэж хувцаслаад явна гэдэг их зориг шаардах байх. Анх энэ хувцастай гадуур явахад өөрт тань ямар байв?
-Огт хэцүү байгаагүй. Би залуу насан дээрээ тэнэг зүйл хийж, янз бүрийн зүйл туршиж үзэхийг хүсдэг.

-Манайд иймэрхүү этгээд дүр төрхтэй хүмүүсийг төдийлөн сайхнаар, гэгээлгээр хүлээж авдаггүй. Гадаадад хөлбөмбөгийн талбай дээр нүцгэн гүйж олны анхаарлыг татдаг хүн цөөнгүй бий. Хэрэв таныг наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд нүцгэн гүй гэвэл тэгж чадах уу?
-Чадна (инээв).-Таны энэ этгээд хувцаслалтыг ойр дотны хүмүүс тань хэрхэн хүлээж авдаг вэ?
-Анхандаа юу өмсчихсөн юм бэ гээд л гайхдаг байсан. Одоо бол намайг дэмждэг, ойлгодог.

-Та цааш энэ бүхнээ үргэлжүүлэх үү. Ирээдүйн зорилго тань юу вэ?
-Би өөрийнхөө өмсөхийг хүссэнээ өмсөж, хийхийг хүссэнээ хийж амьдрахыг хүсдэг. Цаашид энэ хүслээ биелүүлэх болно.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvsnutag.mn