Эрдэнэбүрэнгийн УЦС-ийг эсэргүүцэж, Ши Жинпиньд захидал бичсэн багийн дарга ямар ч хариуцлага хүлээгээгүй л байна

84

8-р сарын 3-нд  Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Х.Нямбаатар:  “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг нэг сумын ИТХ-ын дарга Ши Жиньпинд захидал бичиж, ажлыг хоёр жилээр саатуулсан. Энэ үйлдлийг Эрүүгийн хуульд заасан “Хорлон сүйтгэх ажиллагаа” нэрийн дор шалгаж, алдагдсан боломжийн өртгийг Засгийн газрын нэрийн өмнөөс нэхэмжлэх болно" гэж мэдэгдсэн билээ.
 
Тэгвэл уг захидлыг бичсэн Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн Засаг дарга Г.Цэдэнбал өнөөдөр ямар ч хариуцлага хүлээгээгүйгээр үл барам ажлаа хэвийн үргэлжлүүлж буй ажээ.
 
Сануулахад Г.Цэдэнбал нь Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яаманд хандан Эрдэнэбүрэнгийн Усан Цахилгаан Станцыг эсэргүүцэж буйгаа илэрхийлээд Монгол Улсын Засгийн Газартай ярилцан тохирч, хийхээр болсон хөрөнгө оруулалтаа буцаан татахыг шаардаад, шаардлагатай бол надтай холбогд хэмээн өөрийнхөө утасны дугаарыг албан бланкдаа бичсэн этгээд юм.
Гэтэл энэ нөхөр өнөөг хүртэл ямар ч хуулийн хариуцлага хүлээгээгүй бөгөөд саяхан сэтгүүлч Б.Отгондоо өгсөн ярилцлагадаа өөрийгөө өмөөрч: "  Нэг их айхтар юм биш. Хөрш орны найрсаг харилцааг хүндрүүлэх ноцтой юм болоогүй гэж л өөрийн зүгээс харж байгаа.Улс орны эрх ашгийг хөндсөн айхтар том асуудлыг мэдэх ч үгүй. Нийгмийн сүлжээгээр сэвээд байгаа шиг асуудал биш" гэж ярьжээ.
 
С.Сарнайhttps://www.sonin.mn/news/enews/133002
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvsnutag.mn