УВС: Ургацын гарц муу байгаа тул шуурхай арга хэмжээ авна

84

Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд Баруунтуруун суманд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил, намрын ургац хураалтын бэлэн байдалтай өнгөрөгч амралтын өдрүүдэд танилцлаа. Энэ үеэрээ сумын удирдлагуудын саналыг сонсож өвөлжилт хаваржилтын бэлтгэл хангах албан даалгаврын биелэлтийг хангах талаар авсан арга хэмжээ хэвийн явагдаж байгааг дүгнэн ярилцахын сацуу цаашид авах арга хэмжээний талаар зөвлөмж өгсөн байна. 
Энэ жил аймгийн хэмжээнд гантай байсантай холбоотой ургацын гарц сайн биш байгаа ч нийт тариалсан талбайн 60 орчим хувиас нь ургац хураан авах боломжтой байгаа ажээ. Ургацаа алдагдал багатай хураан авах талаар баг, сум, аж ахуйн нэгжүүд нягт хамтран ажиллах талаар шуурхай арга хэмжээ авч ажиллахыг сумын удирдлагад үүрэг болгосон байна. Мөн ургац алдсан аж ахуйн нэгж, иргэдийн судалгааг гаргаж ирүүлэх чиглэл өгчээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvsnutag.mn