УВС: Алдарт сайн малчин Б.Иргэл агсны хөшөө цогцолборын нээлт болов

118

Увс аймгийн Наранбулаг сумын харьяат БНМАУ-ын алдарт сайн малчин, Бөөрийн ИРГЭЛ агсны хөшөө цогцолборын нээлт боллоо. Наранбулаг сумын түүхт 70 жилийн ойд зориулан бүтээсэн тус цогцолборын нээлтэд аварга Х.Баянмөнх, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Аймгийн Засаг дарга Ч.Чимэд, Улсын арслан Б.Ганбат нар хүндэтгэл үзүүлсэн юм. 
Бөөрийн Иргэл нь БНМАУ-ын алдарт сайн малчин, Дөрвөдийн баруун гарын аймгийн Үнэн Зоригт хошууны /одоогийн Наранбулаг сумын/ нутагт 1904 онд төржээ. Тэрээр багаасаа мал маллан өссөн ч, Улаангомын хүрээнд шавилан сууж байгаад 1930 онд хийдийг орхин хар болж, хөдөө гарч, мал малласан байна.
МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн 1944 оны 92/60 дугаар тогтоолоор "Мал сүргээ өсгөж, 1000 толгойд хүргэсэн малчдыг хөхүүлэн шагнаж байх тухай" захирамж гарсан юм. Уг тогтоолын дагуу 1945 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 82 дугаар тогтоолоор мал сүргээ 1000 толгойд хүргэж өсгөсөн 97 малчинд уг шагналыг олгоход, Увс аймгаас 31 малчин хамрагдсаны дотор Б.Иргэл багтжээ. Тэрээр ийнхүү таван хошуу малын мөнгөн дүрс бүхий чимэглэл, мөнгөн хуц, мөнгөн бүслүүртэй агар зандан хувин, эрээн майхнаар шагнагдаж байсан байна. 
Уг шагналыг авах үед Б.Иргэл тэмээ 117, адуу 36, үхэр 10, хонь 2060, ямаа 111 бүгд 1334 толгой малтай байсан нь дээрх шагнал авсан малчдын дотор хамгийн олон  нь болж бичигдэж байв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvsnutag.mn