Газрын багц хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа

106

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас зургаадугаар сарын 17-нд өргөн мэдүүлсэн Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төсөл, Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлэг зэрэг таван асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байлаа. Гэвч УИХ-ын гишүүд эдгээр төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах нь зүйтэй гэж үзсэн юм.

Тэд "Хоёрхон хоногийн дараа УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулган хаах гэж байгаа энэ үед улс орны оршихуйн чухал асуудал болсон газрын багц хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зохимжгүй. Хуулийн төслүүд болон холбогдох мэдээллүүдтэй бүрэн танилцахад тодорхой хугацаа шаардлагатай. Зуслангийн өмчлөлийн газраас эхлээд бэлчээр, төвлөрсөн суурьшил зэрэг бүхий л газрын харилцааг зохицуулах газрын багц хуулийн төсөлд УИХ маш нухацтай, ажил хэрэгч хандах шаардлагатай. Тиймээс D-PARLIAMENT дээр байршуулсан төслүүдийнхээ талаар иргэдийн саналыг сайтар авч, ирэх намрын чуулганаар нухацтай хэлэлцэх нь зүйтэй" гэлээ. Улмаар хэлэлцүүлгийг хойшлуулах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь дэмжив.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvsnutag.mn