Улсын мөнгөөр зээлээ төлсөн гэгдэх цэцэрлэгийн эрхлэгч: Манай ажилтан надад өс санасны улмаас хуулийн байгууллагад худал мэдүүлэг өгсөн байна лээ

62

Увс аймгийн Тариалан сумын цэцэрлэгийн эрхлэгч н.Далай ажилчдадаа  урамшуулал, ур чадварын нэмэгдэл олгосон гэх хуурамч бичиг бүрдүүлжээ.Тэрбээр ажилчдадаа урамшуулал болгож олгосон гэх мөнгөөрөө зээлээ төлж, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр АТГ-т шалгуулж байгаа аж. Энэ талаар түүнээс тодрууллаа.
Тэрбээр “Би боловсролын байгууллагад 30 гаруй жил ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд нэг ч удаа хуурамч бичиг баримт хөтөлж байгаагүй. Манай ажилтан надад уурлаж, өс хонзон санасны улмаас хуулийн байгууллагад намайг “Хуурамч бичиг хөтөлж, улсын мөнгө авсан” хэмээн худал гомдол, мэдүүлэг өгсөн байсан. Би түүний дагуу АТГ-т хоёрдугаар сараас хойш шалгуулж байна. Энэ асуудлаас болж миний даралт ихэсдэг учир эмчилгээ хийлгэж байгаа” гэсэн юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvsnutag.mn