СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хиймэл нуурт суудлын автомашин живж, хоёр хүн нас баржээ

40

Хиймэл нуурт суудлын автомашин живж, хоёр хүн нас баржээ. Тодруулбал, Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун багийн Тугалын-Эрүү гэдэг газарт хиймэл нуурт суудлын автомашин живсэн тухай дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт иржээ. 
  Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид, 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Улмаар мөн өдрийн 10:53 цагт нуурын эргээс 15 м зайд, гурван метрийн гүнээс нэг иргэн, 11:16 цагт нуурын эргээс 12 м зайд, гурван метрийн гүнээс дахин нэг иргэний цогцсыг тус тус олж, гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvsnutag.mn