Увс аймагт дөрвөн магнитудын хүчтэй газар хөдөлжээ

97


Увс аймгийн Сагил сумын гуравдугаар баг, Улаан даваа гэх газар аймгийн төвөөс баруун хойд зүгт 60 км, сумын төвөөс баруун урд зүгт 23 километрт энэ сарын 27-ны өдрийн 12:38 цагт дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн тухай мэдээллийг ШУА-ын Одон орон геофизикийн хүрээлэнгээс 12:47 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvsnutag.mn