Дулаанаар хангах, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийлээ

140


Аймгийн Прокурорын газраас Мэргэжлийн хяналтын газартай хамтран Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан “Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах” ажлын хүрээнд Улаангом сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа дулаан үйлдвэрлэгч, агаар бохирдуулагч эх үүсвэрүүдээс гарч буй утаа, тоос, тоосонцор нь иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах нийтийн эрх ашгийг зөрчиж байгаа эсэхийг шалгасан юм.

Шалгалтаар Улаангом сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа, дулаанаар хангах, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйннэгжүүдийн халаалтын зуухны үйл ажиллагаатай гэнэтийн байдлаар танилцаж, Хүрээлэн буй орчин, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр холбогдох хууль тогтоомжид заасан стандарт шаардлага хангагдаж байгаа эсэхийг шалгалаа.
Улаангом суманд том, жижиг оврын халаалтын 40 зуух, гэр байшингийн 6042 зуух нүүрс түлж, агаар бохирдуулж байна. Эрчим хүчний хэрэглээгээ нүүрсээр хангадаг нь ялангуяа өвлийн саруудад түлшний шаталтаас үүсэлтэй агаар бохирдуулагч бодисууд үүсэж хотын суурин газрын агаарын чанарыг доройтуулж,улмаар нийгмийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Улаангом сумын хувьд халаалтын нэгдсэн 2 томоохон эх үүсвэртэй ч гэр хорооллын суурьшлын бүс сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгаа нь агаарын чанарт муугаар нөлөөлж байгаа юм.  Мөн нүүрсээр галладаг дунд оврын зуухтай худалдаа, үйлчилгээний газрууд олноор нэмэгдсэн нь агаарын бохирдлын гол шалтгаан болж байна. Агаар бохирдуулах эх үүсвэрийн тоо нэмэгдэхийн хэрээр агаарын бохирдолтой өдрийн тоо мөн нэмэгдэж иргэдийн эрүүл,аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчих юм.

Улаангом сум нь газарзүйн байршлын хувьд Увс нуурын хотгорт байрлах бөгөөд салхины нөөц багатай, температурын инверсийн улмаас бохирдол сарних нөхцөлгүй,өглөө оройны галлагааны үеэр бохирдлын хэмжээ эрс нэмэгддэг байна.
Дээрх агаар бохирдуулагч эх үүсвэрүүдээс“Увс дулааны станц”ХХК,“Улаангом 2-рдулаан”ТӨХХК-иуд нь агаар бохирдуулагч бодисыг саармагжуулах, цэвэрлэх физикийн сөрөг нөлөөллийг бууруулах нойтон, хуурай үнс баригч тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, тоног төхөөрөмж нь байнгын хэвийн ажиллагаатай ба бусад эх үүсвэрүүдэд энэ төрлийн тоног төхөөрөмж суурилуулагдаагүй байна.
Агаар бохирдуулагч томоохон эх үүсвэр болох“Улаангом2-рдулааны”станцын шугам сүлжээний урт ньаймгийнтөвийнзам, гэр хорооллын бүсэд очсон, цаашид шинээр нэмж хэрэглэгч холбох, эрчим хүчээр найдвартай хангах бүрэн боломжтой байна. Дулааны шугам сүлжээнд ойр байрлах худалдаа үйлчилгээний газар, аж ахуйн нэгж, байгууллагууд нь дулааны зардлаа хэмнэх зорилгоор өөрийн халаалтын эх үүсвэр буюу халаалтын зуух суурилуулж түүхий нүүрс түлэх замаар дулааны хэрэглээгээ хангах эрмэлзэлтэй.

Дулааны станцуудын айл өрхөд зориулсан дулаан эрчим хүчний үнэ тариф хямд байгаа тул иргэд төвлөрсөн халаалтын системд холбогдож,дулаан эрчим хүчний зардлаа хэмнэх сонирхолтой байгаа. Гэвч айл өрхүүд төвлөрсөн халаалтын шугам сүлжээнд холбогдоход гарах зардал өндөр байгаагаас дулааны хэрэглээгээ уламжлалт аргаар гар галлагаатай зуухаар шийдэж байна. Шалгалтын хүрээнд агаарын чанарын үзүүлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүхэрлэг хийн дундаж агууламж бага зэрэг ихсэж, хүхэрлэг хийн их, азотын давхар ислийн дундаж болон их агууламж бага зэрэг багассан үзүүлэлттэй гарсан байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvsnutag.mn