Аймгийн Цагдаагийн газраас "Мал мах" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна

124

Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас "Мал мах" нэгдсэн арга хэмжээг энэ сарын 4-ний өдрөөс аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.
Тус арга хэмжээ нь мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх зорилготой аж.
"Мал мах" нэгдсэн арга хэмжээг  хэрэгжүүлэх үүднээс аймгийн Засаг даргын 2021 оны 917 дугаар захирамж гарч, ажлын хэсэг байгуулжээ. Мөн аймгийн төв рүү орох, гарах 6 чиглэл /Шар нуур, Цагаан эрэг, Цагааннуур, Согоогийн гүүр, Тавалтайн хавцал, Хар үзүүр/- д 24 цагаар хяналтын цэг ажиллуулж байна. Хяналтын цэгт цагдаагийн алба хаагчдаас гадна сумдын Мал эмнэлгийн тасгийн мэргэжилтэн, багийн Засаг дарга, малын эмч нар үүрэг гүйцэтгэж байгаа.
Иймд ард иргэд хөдөө сумдаас аймгийн төв рүү идэшний мал, мах тээвэрлэх, тууварлах тохиолдолд тухайн сумын малын эмчээс гарал үүслийн гэрчилгээ авах шаардлагатайг аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна.
Гарал үүслийн гэрчилгээ аваагүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэнийг 150 мянга, аж ахуйн нэгжүүдийг 1,5 сая төгрөгөөр тус тус торгох ажээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvsnutag.mn