Гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шуурхай шалгах үүрэг өгчээ

0
Увс аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулан  2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр  хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнд аймгийн Цагдаагийн газрын удирдах албан тушаалтнуудаас авч хэрэгжүүлсэн ажил арга хэмжээ, прокурорын газраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарч байгаа зөрчил, түүнийг шийдвэрлэх арга зам, мөн Эрүүгийн болон Зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл бэлтгэн танилцуулж, тухайн асуудлаар гаргасан саналуудыг хэлэлцсэн байна.
Зөвлөгөөнөөс гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шуурхай шалгаж шийдвэрлэх, хорихоос өөр төрлийн ялын биелэлтэд тавих хяналтыг сайжруулан ажиллах талаар шийдвэр гаргаж, энэ оны 12 дугаар сарын 15-ны дотор биелэлтийг тооцохоор болжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvsnutag.mn