Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг дарга А.Нурбек өнөөдөр “Хорио цээрийн дэглэмийг чангатгах тухай” 90 дугаар захирамж гаргалаа. Тус суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарч, тархалтын хүрээ нь нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 9, 12 дугаар багт 85

157

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг дарга А.Нурбек өнөөдөр “Хорио цээрийн дэглэмийг чангатгах тухай” 90 дугаар захирамж гаргалаа.

Тус суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарч, тархалтын хүрээ нь нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 9, 12 дугаар багт 85 тохиолдол бүртгэгдээд байна.

Иймд халдварыг таслан зогсоох, дамжин тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор сумын Засаг даргын дээрх захирамжаар Өлгий болон бусад сумаас ирж худалдаа наймаа хийхийг тодорхой бус хугацаагаар хоригложээ.

Түүнчлэн багуудын дунд болон бусад чиглэлд зайлшгүй шаардлагаар зорчих хүн, тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, бүртгэл хөтөлж, ариутгал халдваргүйжүүлэлт хийхийг хяналтын цэгийн ахлагч нарт үүрэг болгосон байна. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvsnutag.mn