"Өлгийн хүчтэн" бөхийн дэвжээний бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарлаа

194

Баян-Өлгий аймгийн "Өлгийн хүчтэн" бөхийн дэвжээний бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарлаа. Ардын хувьсгалын 100 жилийн ойн үндэсний их баяр наадам нэг сарын дараа болно. Наадмын барилдаанд зодоглох бөхчүүд 6 дахь жилдээ Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Харзтайн аманд бэлтгэл хийхээр гарсан байна.

Энэ жилийн наадмын бэлтгэлийг аймгийн хурц арслан К.Ханат ахалж, улсын начин Б.Баатарцол, Б.Серик, Н.Мустафа, аймгийн хурц арслан У.Берекe, аймгийн арслан М.Еркебулан, Т.Ерболат, аймгийн заан С.Бат-Үүл, аймгийн харцага Б.Төмөрбаатар, Д.Бейбит, А.Айбек, С.Заманбек, Х.Танирберген тэргүүтэй 30 гаруй бөх оролцож байна.

Ташрамд сануулахад, "Өлгийн хүчтэн" дэвжээний бөхчүүд сүүлийн жилүүдэд Үндэсний их баяр наадмын барилдаанд амжилттай барилдаж байгаа бөгөөд Б.Баатарцол, Б.Серик, Н.Мустафа нар улсын начин цол хүртэн үзэгч олноо баярлуулаад байгаа.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvsnutag.mn