Засгийн газар: Хатуу хөл хорио тогтоохгүй байх шийдвэр гарлаа

42
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /03.31/ болж байна. УОК-оос бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхгүй байх саналаа Засгийн газрын хуралд танилцуулсан байна. Ингэснээр дөрөвдүгээр сарын 3-18-ны хооронд хатуу хөл хорио тогтоохгүй байх шийдвэр гарчээ.Энэ талаар Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч "Засгийн газрын хуралдаанаар дөрөвдүгээр сарын 3-18-ны хооронд одоогийн  гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг ахиулахгүй буюу хатуу хөл хорио тавихгүй байх шийдвэр гаргалаа. Гэхдээ зарим салбар, ААН-н үйл ажиллагааг хязгаарлахаар болов.  УОК-оос дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. ЗГ-ын хуралдаан дуусаагүй дараагийн асуудлуудаа хэлэлцэж байна" хэмээн мэдээллээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvsnutag.mn