Монгол өв соёл, ёс заншлыг харуулсан өргөө бүтээж байна

56

Тэс сумын иргэн Ц.Батнасан монгол өв соёл, ёс заншлыг харуулсан өргөө гэр бүтээж байна. Тодруулбал, энэхүү өргөө гэр доторх иж бүрдлийг бүгдийг нь эсгий ширмэлээр хийжээ. Иж бүрдэлд гэрийн хөшиг, хаяавч, олбог, аравч, аяга, халбага, шагайны уут, утас зүүний сав, ариун цэврийн цаас, салфетикны уут, сандал, ширээ, морин хуур, буйдангийн бүтээлэг зэрэг монгол гэрт хэрэглэгддэг 30 гаруй нэр төрлийн 50 гаруй эсгий ширмэл бүтээлүүд багтсан байна.

Одоогоор энэхүү өргөөний иж бүрдэл хараахан бэлэн болж дуусаагүй байгаа бөгөөд ирэх 4-р сард сумандаа нээлт хийхээр тэрбээр шамдан ажиллаж байна. Битүү ширмэл эсгий гэрийг босгоход 5-6 орчим сар хөдөлмөрлөдөг байна.

Ц.Батнасан эсгий ширмэл бүтээлүүдээ сумынхаа өрх толгойлсон 10 гаруй эмэгтэйчүүдээс бүрдсэн “Уялага” бүлгийн гишүүдийн хамтаар урладаг аж.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvsnutag.mn