Баян-Өлгий: Хувийн автомашинтай иргэдийг татан авна

84
Улсын онцгой комисс /УОК/-ын шийдвэрээр энэ сарын 11-23 хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоохоор болсон. Дээрх шийдвэртэй холбогдуулан нийслэлд гацсан Баян-Өлгий аймгийн иргэдийг өнөөдрөөс /2021.01.05/ татан авахаар болжээ. Ингэхдээ нэгдсэн зохион байгуулалттайгаар нийтийн тээврийн автобус хот хооронд зорчихгүй гэж аймгийн Онцгой комиссоос өнөөдөр/2021.02.05/ мэдээлэв. Тус аймгийн  Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч З.Азатын хэлснээр зөвхөн хувийн тэрэгтэй иргэдийг энэ сарын 5-9 хүртэл татан авах ажлыг зохион байгуулах аж.
Орон нутагтаа буцах иргэн өнөөдөр 13:00 цаг хүртэл аймгийн Шуурхай штабт бүртгүүлнэ. .Бүртгэлийг цахимаар, эсвэл орон нутагт байгаа төлөөнийг хүнээр бүртгүүлэх боломжтой. Хүсэлт гаргаж, бүртгүүлсэн иргэдийн нэрсийг УОК-т хүргүүлэхээр болжээ. Мөн орон нутгийн иргэд иргэд хотоос гарахаас өмнө 48 цагийн дотор PCR шинжилгээ хийлгэсэн байх ёстойг анхаарууллаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvsnutag.mn