Сар шинээр Улс, аймгийн цолтой 128 бөх барилдана

0
 
Монголын Үндэсний бөхийн холбооноос сар шинийн уламжлалт барилдааныг энэ оны хоёрдугаар сарын 11-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах болсныг мэдэгдлээ.

Уг мэдэгдэлд:-Цар тахлын улмаас Улс аймгийн цолтой 128 бөхийн барилдааныг үзэгчгүй зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Улсын Онцгой Комисс, Нийслэлийн Онцгой Комиссоос гаргасан зөвлөмж, шийдвэр, журмыг чанд даган мөрдөж ажиллана.
Төрт ёсны уламжлалт сар шинийн бөхийн барилдаанд үндэсний бөхийн цолтны төлөөллүүд оролцох бөгөөд нэрсийг МҮБХ 2021 оны 02-р сарын 03-ны өдөр УОК, НОК-д гаргаж өгөх бөгөөд барилдаанд ажиллах жаяг дэгийн баг, үйлчилгээний ажилтнууд, барилдах бөхчүүд доор заасан хуваарийг дагаж мөрдөнө" гэжээ. 

 


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvsnutag.mn