Баян-Өлгий аймагт 39,7 тэрбум төгрөгийн зээлийг хойшлуулжээ

86



Засгийн газрын өнгөрсөн сарын 18-ны өдрийн хуралдаанаар “Ковид-19” цар тахлын хүндрэлийн үед иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлогыг хамгаалж, зээлийн дарамтыг бууруулах зорилгоорбүх төрлийн зээлийг2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан билээ.

Үүнтэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн 2222 зээлдэгч 39 тэрбум 752 сая 423 мянган төгрөгийн зээлийг 1-7 сараар хойшлуулсан байна.

Монголбанкны тус аймаг дахь салбараас өгсөн мэдээллээр 409 зээлдэгч 20,5 тэрбум төгрөгийн бизнесийн зээл, 644 зээлдэгч 5,2 тэрбум төгрөгийн цалингийн зээл, 757 зээлдэгч 2,7 тэрбум төгрөгийн малчны зээл, 234 иргэн 9,7 тэрбум төгрөгийн 5-8 хувийн ипотекийн зээл, 34 зээлдэгч 742 сая төгрөгийн банкны өөрийн эх үүсвэрээс олгосон ипотекийн зээл, 144 зээлдэгч 940 сая төгрөгийн бусад зээлийн гэрээнд тус тус өөрчлөлт оруулсан ажээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvsnutag.mn