Иргэн бүр хариуцлагатай байхыг анхаарууллаа

0

Аймгийн Шуурхай штабын ажлын багийн гишүүд энэ сарын 5-нд хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:

1. Гэрийн ажиглалтад байгаа иргэд дэглэм зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцож ажиллахыг аймгийн Цагдаагийн газартдаалгасан юм.

2. 2020 оны 12 дугаар сарын 1-нээс хойш Улаанбаатар хот болон бусад аймгаас ирсэн иргэдийн автомашины бүртгэл судалгааг аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж өгөхөөр боллоо.

3.Хэвлэл мэдээллийн хэрэгслээрдамжуулан коронавирусний халдвараасурьдчилан сэргийлэхчиглэлийн мэдээ мэдээллийг иргэдэд тогтмол хүргэжбайхыг аймгийн Эрүүл мэндийн газартдаалгалаа.

5.  Увс аймгийн нэгдсэн группт мэдээлэл оруулж, иргэдэд зөвлөмж мэдээлэл өгч байхыг аймгийнЗДТГ-ынХэвлэл мэдээллийн албанд даалгасан юм.

6. Сумдаас иргэдээ татаж авахаар ирэх автомашинуудыг өглөөд бэлэн байлгахыг аймгийн Шуурхай штабын жижүүрүүдэдүүрэг болголоо.

7. Олон улсын тусламжийг иргэдэд хуваарилахдаа багууд дээр цагийгньзөрүүлжолгох,мөнтусгаарлахбайр болонгэрийн ажиглалтад байгаа иргэдэд хүргэж өгөх ажлыг Улаангом сумынЗДТГ хариуцууллаа.

8. Гэрийн ажиглалтад хяналт тавих ажлыг 2х2 гэсэн харьцаатай байнга явуулахыг Улаангом сумынЗДТГ-т даалгалаа.

9. Улаангом сумын байнгын ажиллагаатайАдарганы постод үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад тогтмол хяналт тавьж ажиллахыг аймгийн Шуурхай штабт үүрэг болгов.

“Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт байгаа энэ үед ИРГЭН БҮР ХАРИУЦЛАГАТАЙ байж хайртай бүхнээ хамгаалцгаая” хэмээнУвс аймгийн Шуурхай штабаас анхааруулж байна.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvsnutag.mn