Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийн хэрэгжилтийг шалгаж байна

50



Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд МХЕГ-аас өгсөн “Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж ажиллах” зөвлөмжийг хэрхэн биелүүлж байгааг шалгаж байна.

Шалгалтад Өлгий хотын 59 газрыг хамруулж, худалдаалж буй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийв. Шалгалтын явцад 120 зөрчил илэрч, 59 хувийг нь газар дээр нь арилгуулжээ.

Нийт зөрчлийн 39 хувь нь үйлчлүүлэгч, ажилчдын биеийн халуун үзсэн бүртгэл хөтлөөгүй, 33.8 хувь нь хүн хоорондын зай барьж үйлчлүүлэх нөхцөл бүрдүүлээгүй, 37,2 хувь нь гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалалтын горим алдагдсан, хадгалах хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдсан, 18,6 хувь нь ажлын байрны угаалга, цэвэрлэгээ болон ариутгалын бодисын баталгаажилтгүй, шинжилгээнд хамруулаагүй зэрэг зөрчлүүд байжээ.

Мөн түүхий эд, бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэдэггүй, угааж халдваргүйтгэл хийгээгүй, үйлчлүүлэгчдэд эрүүл ахуйн шаардлага хангасан гар угаах, халдваргүйжүүлэх нөхцөл бүрдүүлээгүй дутагдлууд гарчээ.

Энэ үеэр хадгалах хугацаа хэтэрсэн 7 нэр төрлийн 175 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг хураан авчээ.

Төлөвлөгөөт бус хяналт шалгалт үргэлжилж байна. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvsnutag.mn