НҮБ-ын Хүн амын сангаас хамгаалах хэрэгсэл хандивлалаа

77



Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава тэргүүтэй ажлын баг өнгөрсөн долоо хоногт Баян-Өлгий аймагт ажиллалаа.

Ажлын баг аймгийн Засаг дарга болон эрүүл мэндийн салбарын  удирдлагуудтай уулзаж, санал солилцов.

Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн эмч нартай уулзаж, Нэг цэгийн үйлчилгээний төв, Залуучуудын Хөгжлийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх ажилд зориулж 14,5 сая төгрөгийн үнэ бүхий ариутгалын бодис, хувийн хамгаалах хэрэгслүүдийг Эрүүл мэндийн газарт гардуулан өглөө. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvsnutag.mn