Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж байгаа эсэхэд шалгалт хийнэ

0



Увс /МОНЦАМЭ/.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан ажлын баг өнөөдрөөс эхлэн Увс аймагт ажиллаж байна. 

Ажлын баг Увсад ажиллах хугацаандаа “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль”-ийг хэрэгжүүлж буй нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаас гадна төрийн алба, үйлчилгээ, хөдөлмөрийн харилцаанд хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарч ажиллах аж. Энэ хүрээнд аймгийн ИТХ, ЗДТГ, хил хамгаалах байгууллага гэх мэт 10 гаруй байгууллагад хяналт шалгалт хийж байна. Мөн төрийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнуудад жендэрийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа.

"Химийн хорт болон аюултай бодисын тухай, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангах, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцоор баталгаажуулсан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж байгаа эсэхийг Увс аймагт газар дээр нь шалгаж байна. Мөн илэрсэн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох, зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд хариуцлага тоооцуулах, холбогдох арга хэмжээг авахын тулд манай ажлын баг аймгийн МХГ, ОБГ, Цагдаагийн газар гэх мэт мэргэжлийн байгууллагуудтай хамтран химийн хорт болон аюултай бодисын хадгалалт тээвэрлэлт, ашиглалтад хяналт шалгалт хийж байна" хэмээн Хүний эрхийн Үндэсний комиссын референт З.Бадмаараг хэллээ.

Ажлын багийн гишүүд Увс аймгаас гадна Ховд, Баян-Өлгий, Завхан аймагт ажиллаж, хүний эрхийн чиглэлээр хяналт шалгалт хийж, сургалт явуулах аж. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvsnutag.mn