Хувийн өс хонзонгийн улмаас бусдыг буудан хороожээ

37

Өнгөрөгч амралтын өдөр буюу есдүгээр сарын 5-нд Баян-Өлгий аймагт гадны нөлөөтэй амь насаа алдсан эрэгтэй хүний цогцос олдсон нь тус аймгийн харьяат 32 настай Ж гэгчийнх байжээ.
Уг хэргийг цагдаагийн байгууллагаас яаралтай шалгаж, түүнийг 38 настай, эрэгтэй С гэгч нь ОХУ-д үйлдвэрлэсэн ТОЗ-8 маркийн галт зэвсгээр буудаж, амь насыг нь хохироосон болохыг тогтоожээ.
Улмаар сэжигтэн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьсон ба хэргийн газраас 65 кадр зураг, эд мөрийн баримтаар ОХУ-д үйлдвэрлэсэн ТОЗ-8 маркийн галт зэвсгийг хураан авч, тэмдэглэл үйлдэн, Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Мөрдөн байцаалтын явцад сэжигтэн этгээд нь талийгаачтай хувийн өс хонзонтой байсан гэх ба уг хэргийг санаатайгаар үйлдсэн болохоо өөрөө хүлээн зөвшөөрчээ. 
http://dorgio.mn/p/121852
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvsnutag.mn