Баян-Өлгий аймагт 1976 хүүхэд нэгдүгээр ангид элсэн оржээ

52



Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт 2020-2021 оны хичээлийн жилд 6 настай 1976 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орж байна. 

Харин аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 44 сургуульд урьдчилсан байдлаар 24793 хүүхэд суралцах тооцоо гарчээ.

Тус аймагт энэ жил Өлгий сумын 10 дугаар сургууль шинээр ашиглалтад орж, сургуулийн тоо нэгээр нэмэгдсэн. Одоо сургуулиудын үйл ажиллагаа хэвийн явж байгаа бөгөөд ирэх долоо хоногоос бүрэн жигдрэх ажээ.

"Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өдөр бүр сурагчдын биеийн халууныг хэмжиж, гарыг нь ариутгаж оруулах, хичээлийн байр, анги танхим, ариун цэврийн байгууламжуудыг халдваргүйжүүлэх ажлуудыг тогтмол хийж байгааг албаны хүмүүс хэлж байна.  

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvsnutag.mn