Улаангом сумын 9-р багт "Бидний мөрөөдлийн талбай" нээлтээ хийлээ

0
АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт Lead Mongolia-2018 хөтөлбөрт Увс аймгаас хамрагдсан АЗДТГ-ын мэргэжилтэн Ч.Энхбаяр, Улаангом политехник коллежийн Англи хэлний багш Д.Ганцэцэг нарын санаачлага, Увс аймгийн эмэгтэйчүүдийн холбооны дэмжлэгтэйгээр Улаангом сумын 9-р багт тоглоомын талбай, сагсний шийд, ногоон байгууламж бүхий “Бидний мөрөөдлийн талбай” байгуулагдаж нээлтээ хийлээ. Энэхүү ажлын үр дүнд гэр хорооллын хүүхэд багачууд тоглож наадах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж бүрдлээ.
Тус талбайг тохижуулахад Улаангом политехник коллежийн багш ажилчид болон Амарсанаа ХХК, Хот тохижилт үйлчилгээний газар, baby shop хүүхдийн дэлгүүр гэх мэтчилэн маш олон хувь хүмүүс, албан байгууллагууд дэмжиж оролцжээ.
Цаашид тус талбайг гэр хорооллын хүүхдүүд тоглож наадах ногоон байгууламжаас гадна залуучууд сайн дурын ажил хийх боломжтой талбай болгохоор төлөвлөж байгаа хэмээн lead Mongolia-2018 хөтөлбөрийн оролцогч, төслийн багийн ахлагч Д.Ганцэцэг хэлсэн юм.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvsnutag.mn