Толбо нуурын эргийг иргэд их хэмжээгээр бохирдуулж байна

52

Амралт, аялал зугаалгын үе эхэлсэнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын чиглэлээр Толбо сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарыг байлцуулан Толбо сумын нутаг дэвсгэрт орших Толбо нуурын эрэг дагуу үйл ажиллагаа явуулж байгаа амралтын газрууд болон нуурын эрэг орчимд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар Толбо нуурын эрэг дагуу амарч, зугаалж байсан иргэдийн ил задгай хаясан хог хаягдлаас болж нуурын эрэг орчим их хэмжээгээр бохирдсон, тус газарт үйл ажиллагаа явуулж байгаа амралтын газрууд эзэмшил газрын орчны 50 метр хүртэлх газрын хог хаягдлыг цэвэрлээгүй зөрчил илэрсэн ба уг зөрчлийг арилгуулахаар Толбо сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагч нарт үүрэг даалгавар өгч 2-3 тн хог хаягдлыг цуглуулан цэвэрлүүлж тогтоосон зориулалтын цэгт ачиж зайлуулах арга хэмжээ авахуулав.
Иймд иргэд амарч зугаалахдаа нийтийн эдэлбэр газарт болон гол, нуурын эрэг дагуу ил задгай хог хаягдал хаяхгүй байх, гол, нуурын усанд тээврийн хэрэгслээ угааж бохирдуулахгүй байхыг хатуу анхааруулж байна. Байгаль орчныг хамгаалах хуулиар хүлээсэн эрх, үүргээ ухамсарлаж, хандлагаа өөрчлөхийг УРИАЛЖ байна!!!
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvsnutag.mn