БАЯН-ӨЛГИЙ: МАН-аас Х.Баделхан, АН-аас Д.Мурат, бусад нь ШИНЭ горилогчид

72

Зөв.мн сайт УИХ-ын ээлжит сонгуулийн 29 тойргийн нэр дэвшигчдийг тойргоор нь багцлан онцлон хүргэж эхэлсэн. 
УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Архангайн тойргийн нэр дэвшигчдийн мэдээллийг http://zuv.mn/nr8 дарж үзнэ үү. Энэ удаа хоёрдугаар тойрог буюу Баян-Өлгий аймгийн тойргийн нэр дэвшигчдийн мэдээллийг хүргэж байна. 

МАН хоёр шинэ горилогчид мандат олгов

Х.Баделхан: Бусад гишүүд, сайд нарыг бодвол хэл аманд барагтай өртөөд байдаггүй гэгддэг Барилга хот байгуулалтын сайд Х.Баделханд МАН дахин итгэл хүлээлгэж, Баян-Өлгийн тойрогт нэр дэвших эрх өгсөн. Инженер, улс төр судлаач мэргэжилтэй тэрбээр 2000 оноос хойш Баян-Өлгий аймгийн Засаг даргаас эхлээд УИХ-ын гишүүн, дэд сайд, сайдын албан тушаалыг тасралтгүй хашсан туршлагатай нэгэн юм.
А.Гылымхан: Баян-Өлгий аймгийн Засаг даргаар дөрвөн ажил ажилласан намтартай шинэ кандитатыг МАН-ын удирдлагууд дэмжиж, УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн нь алд дэлэм зөрсөн таамгуудын нэг болсон. Түүний хувьд инженер, эдийн засагч мэргэжилтэй бөгөөд 2000 оноос хойш МАН-ын бага хурлын гишүүн, аймгийн намын хорооны дэд даргаар ажиллаж байсан. Өлгийчүүд А.Гылымханыг удирдах өөрийн гэсэн арга барилтай, чамгүй боловсролтой нэгэн хэмээн үнэлдэг юм билээ.
Т.Аубакир: Улстөрийн намтарын хувьд Баян-Өлгий аймгийн НАМЗХ-ны даргаар сонгогдон ажиллаж байсан, 2016 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад нэр дэвшиж байсан гэдгээс өөр тодорхой мэдээлэл байдаггүй. Өдгөө “Тариан цацал” компанийн ТУЗ-ийн даргаар ажилладаг.
АН Д.Муратыг нэр дэвшүүлсэн нь олны шүүмжлэлд өртөв 

Д.Мурат: УИХ-ын гишүүн Д.Муратад намын удирдлагууд нь АН-ыг төлөөлөн УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрогт дахин нэр дэвших мандат олгожээ. Түүний хувьд бусдад бэлгийн дарамт үзүүлж, биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэх дуулианд холбогдож, хуулийн байгууллагад шалгагдаж байсан юм. Олны дунд нэрээ барсан түүнийг дахин УИХ-д ард түмнийг төлөөлөх эрх бий эсэх дээр сошиал сүлжээнд шүүмжлэл дагуулж байна. 
Б.Бейсен: Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн зөвлөх эмч, клиникийн профессор. Тэрбээр саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гавьяат эмчийн цолоо авсан. Улстөр, нийгмийн маьдралд идэвхтэй оролцдог тэрбээр Аймгийнхаа Эрүүл мэндийн даргын албан тушаалд горилж суулт зарлаж явсан гэдгээр нь анддаггүй.
Р.Гажайв: УИХ-ын сонгуульд АН-ыг төлөөлөн хоёрдугаар тойрогт нэр дэвшиж буй  Р.Гажайв барилгын инженер мэргэжилтэй. АН-ын бийлэгжүү гишүүдийн нэг гэгддэг тэрбээр “Монстрой-Эра” компанийн захирлаар ажилладаг.
“Та бидний эвсэл”-ын гол тоглогч эдийн засагч, эрх зүйч 3.Батербек байх уу?

Б.Айбек: УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрогт Та бидний эвслээс дэвшиж буй тэрбээр хууль зүйн ухааны доктор, дэд профессор,  аймгийн МАХН-ын Түмтийн даргаар ажилладаг нэгэн аж. 
3.Батербек: Инженер эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр Налайх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тус дүүргийн МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, МАХН-ын дэргэдэх  “Ардчилал, Шударга Ёс” Монголын Залуучуудын Холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байсан. Өдгөө Баян-Өлгий аймгийн МАХН-ын Мянгатын даргаар ажиллаж байна.
Түүнийг Хас банкны салбарууд, бүсийн захирлаар үр бүтээлтэй ажилласан гэдгийг салбарынхан нь хэлдэг. 
Д.Аувиз: “Та бидний эвсэл”-ээс дэмжиж УИХ-ын сонгуулийн сунгаанд илгээсэн сүүлийн эрхэм бол Д.Аувиз. Тэрбээр нисэхийн инженер мэргэжилтэй бөгөөд улстөрд төдийлөн танигдаагүй нэгэн.
Бусад нэр дэвшигч, горилогч нар 

ШИНЭ эвслээс Баян-Өлгий аймгийн хөгжлийн төлөө сангийн Удирдах зөвлөлийн дарга П.Нямхүү, Х.Данибал, М.Туледин гэсэн шинэ хүмүүс нэр дэвшихээр болоод байгаа юм.
Харин Э.Одхүүгийн хувьд “Зөв хүн электорат эвсэл”-ээс хоёрдугаар тойрог буюу Баян-Өлгийд нэр дэвшиж буй.  Тэрбээр хуульч, эрхзүйч мэргэжилтэй.
Б.Орхон
Эх сурвалж:Zuv.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvsnutag.mn