“Алтан хурганы эзэн” Увс аймгаас тодорчээ

224

МҮОНР-гоос ХХААХҮЯ-тай хамтарч жил бүр “Алтан төлийн эзэд”-ийг шалгаруулдаг уламжлалтай. Энэ жил Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багийн малчин А.Нямсамбуу энэхүү уралдаанд шалгарч “Алтан хурганы эзэн” болсон байна.
Түүний шагналыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат болон аймаг, сумын удирдлагууд өнгөрсөн долоо хоногт гардуулж, ажлын өндөр амжилт хүслээ.
А.Нямсамбуу нь 1974 оноос хойш эцэг эхийгээ дагаж мал малласан бөгөөд энэ жил хамгийн олон төл хүлээн авч, бойжуулсан байна. Тэрбээр нутаг орондоо залуу малчдыг бэлтгэхэд анхаарч ажилладгаас гадна малынхаа ашиг шимийг боловсруулж зах зээлд нийлүүлэн, өрхийн үйлдвэрлэлээрээ сумандаа толгой цохидог байна.
Тэрчлэн, “Алтан хурганы эзэн” маань 1986 онд БНМАУ-ын Залуу аварга малчин, эмнэг сургалтын спортын мастер зэрэг шагналаар шагнуулж байжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvsnutag.mn