Зэрлэг гахайг хууль бусаар агнасан иргэдийг илрүүлжээ

72

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэн А, Б, С нар Увс аймгийн Бөхмөрөн сумын иргэн Г гэгчид захиалга өгч, тус сумын нутаг дэвсгэрээс 2020 оны нэгдүгээр сард ховор ан, амьтан болох зэгсний зэрлэг гахайг хууль бусаар агнасан, мөн дээрх этгээдүүд ховор амьтны эд эрхтэнг хадгалсан, худалдсан, худалдан авсан үйлдлүүдийг илрүүлэн тус аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Хууль бусаар зэгсний зэрлэг гахай агнасан, эд эрхтэнг худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, хадгаласан тохиолдолд 2,7 сая хүртэл төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр заасан байдаг.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл үлдээх
reload, if the code cannot be seen
Uvsnutag.mn